Хэрвээ та амралтын газрын вэб хөгжүүлж байгаа бол дараахь мэдээлэл сайн уншина уу.

Зураг сайн оруулж өгөх хэрэгтэй:

Ямар нэгэн амралтын вэб хийх үед мэдээж сайн зураг оруулж өгөхгүй бол хүмүүст муугаар хүртэх хандлагатай. Тийм учраас чанар сайтай зураг боломжоороо ихийг оруулж өгөх хэрэгтай яагаад гэвэл амралтын газар хайж байгаа хүмүүс гаднах үзэмж харагдах байдлаас их шүүмжлэл хийх тул зураг дээр маш сайн анхаараарай.

Чанартай зураг хэрхэн авах вэ?

Сайн чанартай зураг авахад танд DSLR камер хэрэгтэй. Зарим хүмүүс утсаараа зураг аваад байдаг, гэхдээ утасны зураг их чанар муутай гардаг ба хүмүүмт мэргэжлийн бус, чанаргүй амралтын газар гэж санагдуулах тул мэргэжлийн зураг авдаг эсхүл зураг авахдаа сайн дардаг хүнээр авхуулбал уг нь зүгээр шүү.

Интернэтээс зураг татах

Интернэтээс та зураг татаж байгаа бол хэдэн юм анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед оюуны өмч гэх зүйл их дэлгэрч байгаа тул хамаагүй зураг хүмүүсийн вэб сайтаас татаж аваад эсвэл Гүүглээс хайгаад, татаж аваад, өөрийн вэб сайт дотор оруулах нь буруу шүү. Дараа нь танд асуудал үүсэх эрсдэлтэй ба шүүхэд дуудах хэрэг ч гарч магадгүй тул зургаа өөрөө л сайн авах хэрэгтэй.

Бусад хүмүүсээс зөвшөөрөл авах

Та тодорхой вэбээс зөвшөөрөл авч байгаад вэб дотоо зураг байршуулах гэхдээ боломжтой. Зарим хүмүүс танд үнэгүй гаргаад өгөх боломжтой тул асуухад бол буруудаад байх юм байхгүй. Эсвэл тодорхой үнэ тарифф дээр тохирч байгаад та зурагны худалдан авалт хийх боломжтой.

Захиалга хийдэг болгох

Зүгээр нэг вэб сайт гэхээс та вэб дээрээ захиалга авдаг болгох хэрэгтэй. Борлуулалт маркетинг өөрийнхөө вэб дээрээ уялдуулан холболтоо зөв хийх хэрэгтэй шүү. Үгүй бол танд захиалга орж ирэхгүй ба танд баран мөнгөний болон цагийн гарз болох л магадлалтай.

Форм байршуулж өгөх

Вэб дотроо зүгээр нэг бүртгэлийн форм оруулхад маш амархан ба хялбар. Зүгээр нэр, утас, и-мэйл авдаг байхад танд хангалалттай. Утасны мэдээлэлээ үлдээсэн бол та зүгээх утсаар холбогдож байгаад бүртгэлээ баталгаажуулаад мөнгөө авах боломжтой.

Банкны дансны мэдээлэл оруулах

Та эсвэл зүгээр банкны дансны мэдээлэл оруулаад төлбөр тооцоо хийх боломжтой. Ямар нэгэн бүртгэл хийсэн тохиодолд шууд бүртгэлийн мэдээлэл ба төлбөрөө баталгаажуулах дансны дугаар и-мэйлээр очдог байдлаар яагаад хийж болохгүй гэж?

Төлбөр тооцоо картаар хийдэг болгох

Эсвэл та бүр амархан болгох хүсэлтэй бол төлбөр тооцоо зүгээр л картаар хийдэг болгож болно. Хаан банк эсвэл худалдаа хөгжил банк дээр гэрээ зураад, вэбийн шаардлага хангаад өгөхөд бол та бүртгэл болон төлбөр картаар шууд баталгаажуулаад хийхэд болно шүү.

Вэбийн хөгжүүлэлт дээр анхаарах зүйлс

Алдаатай мэдээлэл оруулсан эсэх талаар та сайн шалгаж байх хэрэгтэй яагаад гэвэл хуучирсан мэдээлэл та вэб дотроо оруулвал та дараа нь зөрчил гарах боломжтой. Үнийн тарифф болон байршил буруу оруулсан тохиолдолд маргаан зөрчил үүсэх боломжтой. Саяхан нэгэн шинэхэн вэб: mongolianresorts.org үүнтэй адилхан асуудал гарсан.

Мэдээлэлээ буруу оруулснаас болоод хүмүүс ямар нэгэн бүртгэл хийгээд дараа нь баталгаажуулах гэсэн чинь үнэ ханш нь зөрөөд жоохон маргалдаан гарсан.

Үүнээс гадна та вэбийн аюулгүй байдлыг сайн хангаж өгөх хэрэгтэй шүү учир нь гэвэл, хэрвээ ямар нэгэн байдлаар таны вэб рүү халдлага өртвөл вэбээ сэргээх нөөцтэй байх хэрэгтэй.