Хэрвээ та онлайн худалдааны сайт эрхэлдэг бол хэрхэн хандалтаа ихэсгэж болох талаар бодож байж магадгүй. Энэхүү кэйс хичээл дээр хайлтын системийн оновчлол хэрхэн онлайн худалдааны сайт дээр хийхийг заах болноо.

Түлхүүр үгээ зөв сонгох

Янз бүрийн түлхүүр үг дээр та хайлтын дээгүүр гарч ирэх сонирхолтой байгаа байх, гэхдээ түлхүүр үгээ маш сайн судалж байж сонголтоо зөв хийх хэрэгтэй.

Учир нь гэвэл хүмүүс ерөөсөө хайдаггүй түлхүүр үгээр оновчлол хийж цагаа үрхийн оронд таны бизнест үр дүнтэй байж болох тэр түлхүүр үгүүдээр оновчлол хийх нь зөв шүү.

Жишээ нь: ажлын гутал, ajliin gutal, гэсэн түлхүүр үгүүдээр оновчлол хийх нь барилгын ажлын гутал гэсэн түлхүүр үгээс илүү өгөөжтэй байна. Дийлэнх хүмүүс ажлын гутал гэж онлайнаар хайлт хийх тул.

Он-пэйж оновчлол хийх

Вэб дотор оруулж буй мэдээлэлээ сайн шалгаж, чанрын шаардага хангах хэрэгэй. Учир гэвэл таны вэб дотор орсон мэдээлэлийн дагуу тодорхой түлхүүр үгүүдээр хайлтын эрэмб дээр гаргадаг тул, зөв оновчтой мэдээлэл оруулаарай.

Зөв оновчтой мэдээлэл гэхэд, та таны вэб яг юуны үйлчилгээ үзүүлдэг эсвэл бараа бүтээгдэхүүн зардаг талаар л оруулна гэсэн үг. Хөндлөн хамааралгүй мэдээлэл оруулсан тохиолдолд таны сөргөөр нөлөөлөх тул сайн анхаараарай.

Зургийн алт текст оруулах

Зураг оруулах болгондоо алт текст буюу зургийн тайлбар бичих нь зөв. Яагаад гэвэл та хайлтын системд та юуны талаар мэдээлэл оруулж өгч байгаагаа дэлгэрэнгүй гаргаж өгч байгаа тул энэ нь сайнаар нөлөөлнө.

Вэбийн хурд сайжруулах

Худалдааны сайт эрхэлдэг бол вэбийн хурд юунаас ч илүү чухал. 5-6 секунд хуудас болгон унших гэж хүлээхгүй тул хурдан байх тусмаа л сайн.

Хайлтын оновчлолд ч хэрэгтэй, мөн борлуулалтаа өсгөхөд ч хэрэгтэй зүйл юм аа.

Хуудас хоорондын линк холбоос үүсгэх

Хуудас хоорондын линк холбоос та үүсгэж, хандалт авсан тохиолдолд цаашаа дахин дамжин өөр бүтээгдэхүүн болон хуудас харах боломж олгож байгаа тул линк холбоос болох үедээ хамааралтай үг дээр оруулж өгөөрөй.

Офф-пэйж оновчлол хийх

Офф пэйж оновчлол хийх нь юунаас ч илүү чухал яагаад гэвэл хайлтын системүүд тодорхой сайт руу хандаж байгаа линкээс шалтгаалан хайлтын эрэмб дээр сайтуудыг жагсаадаг байгаа.

Тийм учраас, таны бизнестэй төстэй үйл ажиллагаа явуулдаг компани болон мэдээний сайт дээр өөрийнхөө вэбээ байршуулж өгвөл хайлтын системийн оновчлолд сайн нөлөөтэй байна аа.

Блог дээр линк байршуулах:

Блог болон мэдээний сайт дээр онцлох зар эсвэл онцлох бизнес байдлаар вэб рүүгээ линк байршуулах боломжтой. Зарим вэб сайт мөнгө шаардаж магадгүй, эсвэл зарим өөр сайтууд зүгээр мэдээлэлээ бичээд өгөхөд вэб дотроо оруулаад өгч магадгүй.

Партнер дээр линк байршуулах:

Хэрвээ таньдаг партнер компани байгаа бол зурган хэлбрээр вэб дотор нь лого оруулаад линк холбоос үүсгэж болно. Эсхүл нийтлэл болон блог бичих эрх байгаа бол вэб дотор өөрийнхөө команий танилцуулга бичиж оруулан линкээ бас байршуулах боломжтой.

Вэбийн загвар дизайн сайжруулах

Яагаад вэбийн загвар дизайн хайлтын системийн оновчлолд чухал гэж? Яагаад гэвэл хэрвээ таны вэб дээр тодорхой орж ирсэн хандалт цаашаа дамжиж өөр мэдээлэл уншиж, удаан хугацаагаар оруулсан мэдээлэл уншиж харж байвал сайн хэрэг.

Хайлтын системүүд ямар мэдээлэл яаж харж байгаа болон үйлчлүүлэгчид хэрхэн вэбтэй хандаж байгаагаас шалтгаалан эрэмб байршил тогдоодог байгаа. Хэрвээ үзэмжийн хувьд загвар дизайн муутай ба, уншихад хэцүү бол өөр вэб руу хандаж орно.

Тийм учраас маркетингийн тал дээр вэб дээрээ сайн анхаарай.